Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрхан дүүрэгт “Орос-IV” сургууль байгуулна

Ангилал
Сонгинохайрхан Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
0 минут 57 секунд

Монгол-Оросын хамтарсан ЕБС-ийг байгуулахыг ажлыг Сонгинохайрхан дүүргээс эхлэхээр болсон билээ. Энэ хүрээнд Монгол-Оросын хамтарсан сургууль байгуулах асуудлаар ОХУ-ын Гэгээрлийн яамнаас томилогдсон В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовскийн улсын боловсролын дээд сургуулийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийнхэн болон БСШУЯ, дүүргийн ЗДТГ-ын төлөөллүүд 9,4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 640 хүүхдийн суудалтай сургууль дээр зочилжээ.

Ажлын хэсгийнхэн сургуулийн гадаад болон дотоод орчин нөхцөлтэй танилцаж, анги танхимын багтаамж, тохижилт, хичээлийн хэрэглэгдэхүүн "Орос-IV" сургуулийг байгуулах хэрэгцээ шаардлагыг үнэлж дүгнэсэн байна. Харин салбарын яамнаас хамтарсан сургууль байгуулах боломжтой хоёр сургуулийг санал болгохоос гадна орос багш нарын байрлах орон сууцны асуудлыг шийдэх ёстой аж.

Хэт их ус ууснаар хаван үүсэх үү
Хэт их ус ууснаар хаван үүсэх үү
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.