Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зургаан настнуудыг бүртгэж эхэллээ

Ангилал
Хүүхэд, гэр бүл
Огноо
Унших
0 минут 58 секунд

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх суралцагчдыг өнөөдрөөс бүртгэж эхэллээ. Энэ жилийн онцлог нь зургаан настнуудын бүртгэлийг улсын хэмжээнд E-Mongolia app-аар буюу цахимаар бүртгэх аж.

Та хүүхдээ цахимаар бүртгүүлэхийн тулд:

  • E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
  • Үйлчилгээ цэсээс "Боловсрол" цонхыг сонгон нээнэ.
  • "Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэл" үйлчилгээг сонгоно /Бүртгэл эхлэх өдөр үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгоно/.
  • Дэлгэцэд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ.
  • Сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч дарна. Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана.
  • Мэдээллээ дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж "Тийм" товч дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.
Япон улс согтууруулах ундааны хэрэглээг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ
Япон улс согтууруулах ундааны хэрэглээг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.