Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий Монгол хэл бичгийн шалгалтыг энэ оны дөрөв болон тавдугаар сард зохион байгуулсан. Энэхүү хоёр удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй шалгуулагчид наймдугаар сарын 20-ны 10:00-11:40 цагт дахин шалгалтад хамрагдахаар болсон. Улаанбаатар хотын шалгалт Баянзүрх дүүргийн 21-р сургууль дээр зохион байгуулагдах юм байна. Шалгуулагч шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон балтай шалгалтад орох юм. Шалгалтын журмаар хориглосон хэрэглэгдэхүүнийг авч орохыг хориглоно гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Монгол хэл бичгийн босго оноонд хүрээгүй хүүхдүүд маргааш дахин шалгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.