Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨвөрМонголын элсэн цөл нарны эрчим хүчний эх үүсвэр болжээ

Ангилал
Гадаад ертөнц
Огноо
Унших
1 минут 42 секунд

Өвөрмонгол тал нутаг, элсэн цөл ихтэй. Цөл нь элс, тоос шороо үүсгэхээс гадна шавхагдашгүй ногоон энергийг авчирдаг. Цөлийн бүс нутагт хур тунадас багатай, их хэмжээний ууршилт ихтэй байдаг ч хангалттай гэрлийн нөхцөлд нарны эрчим хүчний нөөц ихтэй байдаг нь фотоволтайк эрчим хүч үйлдвэрлэхэд тохиромжтой байдаг. Метр квадрат талбай цөлөөс жил бүр ойролцоогоор 2000-3000 киловатт цаг нарны эрчим хүчийг авдаг. Энэ нарны эрчим хүчийг бүгдийг нь цахилгаан болгон хувиргаж чадвал 1 квт хүчин чадалтай цахилгаан хэрэгслийг 3000 цаг ашиглахад хангалттай. Үүнээс үзэхэд элсэн цөл дэх нарны эрчим хүчний нөөц нь нэлээд элбэг бөгөөд асар их байдгийг харж болно.

ӨМӨЗО-ны Мэнши бааз дахь Хөвчийн 2 сая киловаттын хүчин чадалтай нарны эрчим хүчнийг ашиглан цөлжилтийг зохицуулах төсөл нь Хятадын хамгийн том нарны эрчим хүчнийг ашиглан цөлжилттэй тэмцэх төсөл юм. Жил бүр 4,101,669,200 квт.цаг ногоон цахилгаан эрчим хүч дамжуулж, жилд 1,250,600 тонн стандартын нүүрс хэмнэж, нүүрстөрөгчийн хийн ялгаралтыг жилд 3,412,600 тонноор бууруулдаг. Энэхүү цахилгаан эрчим хүчийг эрчим хүчний сүлжээгээр дамжуулан Бээжин - Тяньжин - Хэбэйн бүс нутаг болон Хятадын бусад нутгуудаар тасралтгүй хүргэж байна.

Эх сурвалж:Solongonews

Авто тээврийн товчоодод мэргэжлийн албад ажиллана
Авто тээврийн товчоодод мэргэжлийн албад ажиллана
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.