Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт үүлшинэ, 16 хэм дулаан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 14-16 градус дулаан байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 25-30 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Эх сурвалж:УЦУОШГ

Дээд  боловсролын 13 сургуулийг хаалаа
Дээд боловсролын 13 сургуулийг хаалаа
 
“АМГАЛАН ДЭЛХИЙ” ТӨСӨЛ МӨРӨНГИЙН ХҮРЭЭ ХИЙД, ХИЙДИЙН СҮСЭГТНҮҮДТЭЙ ХАМТ ТАВАН ТӨРЛИЙН 500 МОД ТАРИЛАА
“АМГАЛАН ДЭЛХИЙ” ТӨСӨЛ МӨРӨНГИЙН ХҮРЭЭ ХИЙД, ХИЙДИЙН СҮСЭГТНҮҮДТЭЙ ХАМТ ТАВАН ТӨРЛИЙН 500 МОД ТАРИЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.