Нийслэлийн удирдах ажилтны шуурхай болж өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэж байна. Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай" Дүүргийн хувьд өвөлжилтөд бэлтгэх ажил графикийн дагуу өрнөж байна. Тасалдсан, доголдсон зүйлгүй. Татварын орлого бүрдүүлэлт биелж яваа. Намрын улиралд хог тээврийн жолооч нар дутмаг болчихдог. Учир нь жолооч, ачигч нар цалингаа голж, ажлаа орхих тохиолдол мэр сэр бий. Тиймээс хог тээврийн салбарт боловсон хүний дутмаг байдал үүсээд байна. Хотын хэмжээнд шарилж устгах аян зохион байгуулж байгаатай холбоотойгоор тээвэрлэж буй хогны хэмжээ урьд өмнөхөөс нэмэгдсэн. Үүнээс үүдэн хэлэхэд Улаанбаатар хотын хог тээвэрлэлтийн асуудлыг нэгдсэн байдлаар авч үзэж, үнэ тарифийг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй болов уу" хэмээлээ.