Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хот өвөлжилтийн бэлтгэл хангахад хүндрэл үүсчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Нийслэл хот ойрын өдрүүдэд өвөлжилтийн бэлтгэл хангах талаар хэлэлцэж байна. Ирэх өвөл ахиу цас орно гэсэн урьдчилсан прогноз гарсан талаар Ус цаг уурын хүрээлэнгээс анхааруулав. Иймд нийслэлийн удирдлагууд өвөлжитийн бэлтгэл хангах талаар санаа тавьж эхэллээ.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг "Манай байгууллагын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хүндрэлтэй асуудал нь бульдозерийн хүрэлцээ хангамж юм. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинэ бульдозер оруулж ирэхээр тендер зарласан боловч компаниуд оролцохгүй байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол хогийн цэгүүдэд ажиллаж буй бульдозер эхнээсээ эвдэрсэн. Бас нэгэн анхаарал хандуулах асуудал нь халтиргаа гулгаанаас сэргийлэх давс, бодисын нөөц юм. Цаг агаарын нөхцөл байдлын урьдчилсан тооцооллоор ирэх өвөл цас их унах төлөв гарсан. Тэгэхээр одоо байгаа бодис, давсны нөөц хүрэлцэхгүйд хүрч мэдэх нь. Тиймээс нөөцийг нэмэгдүүлэх шаардлага бий. Бусад төлөвлөгөөт болон тохижилтын ажлууд төлөвлөгөөний дагуу явж байна. Төсөв, хөрөнгө мөнгө дутагдсан зүйлгүй" гэлээ.

Улаанбаатарт бороотой, 16 хэм дулаан
Улаанбаатарт бороотой, 16 хэм дулаан
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.