Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт бороотой, 16 хэм дулаан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

2022 оны наймдугаар сарын 22-ны 20 цагаас 08-р сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1-6 градус хүйтэн, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 8-13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 8-13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Эх сурвалж:УЦУОШГ

Н.Алтаншагай: Хог тээврийн салбарт боловсон хүчний хомсдол үүсэх нь
Н.Алтаншагай: Хог тээврийн салбарт боловсон хүчний хомсдол үүсэх нь
 
Газар чөлөөлөлтийг эрчимжүүлнэ
Газар чөлөөлөлтийг эрчимжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.