Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Золзаяа: Газрын цахим бүртгэл 70 хувьтай байна

Ангилал
Сонгинохайрхан Төрийн үйлчилгээ Энтертаймент
Огноо
Унших
2 минут 49 секунд

Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчилсөн газрын шинэчилсэн бүртгэл энэ онд дуусгахаар болсон билээ. Цахим бүртгэлийн явц ямар байгаа талаар Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны газрын мэргэжилтэн Э.Золзаяагаас тодрууллаа.

-Газрын цахим бүртгэл эхэлсэнээс хойш хэдэн хувьтай байна. Ачаалал хэр байна?

-Иргэдийн газрын шинэчилсэн бүртгэлд хамрагдалт 70 гаруй хувьтай байна.Иргэд цахимаар хандахаасаа илүүтэй шалгаж болохгүй байна, манай өмчилсөн газар бүртгэлгүй байна, улсын бүртгэлийн дугааргүй гэх мэт асуудлаар ирж уулзаад асуудлаа шийдүүлээд явж байна.

-Бүртгэлтэй эсэхээ яаж мэдэх вэ.Манай уншигчдад хэлж өгөөч?

.gazar.gov.mn gesen сайтаас Emongolia юм уу банкныхаа эрхээр нэвтэрч ороод миний газар гэсэн хэсэг дээр дарангуут Монгол Улсын эзэмшлийн болон өмчлөлийн бүх газрын мэдээлэл гарч ирнэ. Тэндээс өөрийнхийгөө шалгаад гарч ирвэл бүртгэлтэй байна гэсэн үг. Аж ахуйн нэгж байгууллага тоон гарын үсгээрээ нэвтэрч орно.

-Зарим тохиолдолд өмчилсөн газар нь гарч ирэхгүй байна гэдэг. Энэ талаар?

-Хэн нэгнээс шилжүүлж авсан эсхүл эхний өмчлөгчөөр нь бүртгэдэг учраас тэр хүний мэдээлэл гарч ирэхгүй байж болно. Энэ нь, таны өмчилсөн газар хүчингүй болсон гэсэн үг биш. Хүмүүс энэ талаар их хандаж ирдэг. Тийм тохиолдолд газрын гэрчилгээний дугаар гэж байгаа. Тэрүүгээрээ ТҮЦ машинаас газрын дэлгэрэнгүй лавлагаа, гэрчилгээгээ канондоод аваад ирэхэд л болно. Тэр дор нь солиод өгөхөд тэр хүний мэдээлэл цахимд бүртгэлтэй болчихно гэсэн үг. Эзэмшлийн хувьд хүчингүй болгох заалтууд болон төлбөрөө төлөөгүй тохиолдолд хүчингүй болсон байх магадлалтай. Газар зохион байгуулагчтайгаа уулзана.

-Зарим хүнийх улсын бүртгэлээс дугаар аваагүй байна гэж гарч ирж байна гэсэн. Энэ тухайд?

-Энэ нь, 2019 оноос хойш буюу 2021,2022 онд гэрчилгээгээ авсан хүмүүст улсын бүртгэлийн дугаар олгож эхэлсэн. Үүнээс өмнөх гэрчилгээнд олгодоггүй байсан. Тийм учраас дугаар аваагүй байна гэж гарч ирсэн тохиолдолд Газрын алба зорих шаардлагагүй. Газраа зарах, бусдад шилжүүлэх гэж байгаа бол улсын бүртгэлийн дугаар шаардлагатай. Энэ тохиолдолд Газрын албанд хандаж болно.

Сонгинохайрхан дүүрэгт өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршил
Сонгинохайрхан дүүрэгт өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршил
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.