Ажиа гэгээнтэн Лувсантүвдэнгийн “Зөв тэтгэлэг сан”-гийн үйл ажиллагаа 2019 оноос эхлэн жилд 10 оюутныг дөрвөн жилийн хугацаанд тэтгэлэгт хамруулдаг. Энэ жилийн тухайд 21 залуусыг тэтгэлэгт хамруулахаар болжээ.
Ажиа гэгээнтэн сурах хүсэл эрмэлзэлтэй ч санхүүгийн боломж муу хүүхэд залуусыг их, дээд сургуульд тэтгэлгээр хамруулж, сурахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Зөв тэтгэлэг сан”-аа байгуулсан байна. Энэхүү сан нь Монгол Улсын аймаг, дүүрэг бүрээс нэг оюутныг дэмжин сургаж, улмаар ажилд зуучлах, хүн болон төлөвшихөд нөлөөлөх олон сургалт хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байгаа аж.