Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашиныг тэгш, сондгойгоор хязгаарлаж, хөдөлгөөнд оролцуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Автозамын түгжрэлтэй холбоотойгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар НЗДТГ, ЗХУГ-аас мэдээлэл хийлээ.

Жил бүр импортоор ирж буй тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаа гэтэл ашиглалтаас хасагдаж буй тээврийн хэрэгслийн тоо бага байдаг. Улаанбаатар хотын зам дээр зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо 400 мянга давсан. Энэ тохиолдолд хөдөлгөөний эрчийн хурд оргил үедээ 8.7 км цагийн хурдтай болж ачаалал ихэсдэг.

Үүнтэй холбоотойгоор 8 хоногийн хугацаанд 4, 4-өөр нь тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийж байна. Өнгөрсөн жилийн мөн үед тэгш, сондгойгоор зорчуулах санал гаргаж байсан хэдий ч зөвхөн амралтын өдрүүдэд тэгш сондгойгоор зорчих арга хэмжээ авсан. Тухайн үед 418 825 машин зам дээр зорчсон. Энэ жилийн байдлаар 443 мянга давахаар байна. Иймээс энэ сарын 27, 29, 31, ирэх сарын 2-ны өдрүүдэд сондгой, энэ сарын 28, 30, ирэх сарын 1, 3-ны өдрүүдэд тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулах юм байна.

Улаанбаатарт ус дахин боловсруулах үйлдвэр барина
Улаанбаатарт ус дахин боловсруулах үйлдвэр барина
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.