Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны 162 сургуулийн барилга ашиглалтад орлоо. "Ванхүү" ХХК-ийн улсын хөрөнгө оруулалтаар барьсан уг сургууль нь 640 хүүхдийн суудалтай бөгөөд дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам, сүлжээ холболтын ажил дуусч, ийнхүү есдүгээр сарын 1-нд сурагчдаа хүлээн авах нь. Тус сургуульд хамран сургах тойргийн 3,4,26 дугаар хорооны хүүхдүүд суралцах юм байна.