Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Нандин-Эрдэнэ жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Ангилал
Энтертаймент
Огноо
Унших
1 минут 15 секунд

Босни Герцеговини улсын Сараево хотод жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн үргэлжилж байна. Уг тэмцээнд манай улсаас 16 тамирчин оролцож байгаа юм. Тэмцээний хоёр дахь өдөр охидын 48 кг-ын жинд энэ жилийн өсвөр үеийн Азийн тивийн аварга Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн талаар Монголын Жүдо бөхийн холбооноос мэдээлэв.

М.Нандин-Эрдэнэ Сараевод нийт таван барилдаан хийсэн бөгөөд медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд Италийн Илария Финестроныг вазари үнэлгээгээр ялснаар шагналын тавцанд зогсжээ. Тэрбээр Токиогийн олимпын наадмыг дэнсэлсэн, олон улсын шүүгч Т.Энхцэцэгийн шавь аж.

Өсвөр үеийн ДАШТ-д оролцож буй тамирчид:

Хөвгүүд

  • 50 кг: Ч.Төгөлдөр
  • 55 кг: Ж.Энхсайхан
  • 60 кг: М.Анар
  • 66 кг: Б.Бат-Эрдэнэ
  • 73 кг: Б.Шинэтулга
  • 81 кг: Б.Гансүх
  • -90 кг: А.Энхбаяр
  • +90 кг: Т.Мөнгөн-Эрдэнэ
  • +90 кг:О.Гэрэлтбаяр

Охидын

  • 44 кг: Ж.Энхбулаг
  • 48 кг: Ж.Анударь
  • 48 кг: М.Нандин-Эрдэнэ
  • 52 кг: Т.Ариунзаяа
  • 57 кг: Г.Мөнхтуяа
  • 63 кг: Д.Есүй
  • +70 кг: Б.Ням-Эрдэнэ нар өрсөлдөж байна.
Улаанбаатарт 17 хэм дулаан, хөрсөндөө цочир хүйтэрнэ
Улаанбаатарт 17 хэм дулаан, хөрсөндөө цочир хүйтэрнэ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.