Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дүүрэг хогондоо “булагдах нь“ Н.Алтаншагай дарга аа

Ангилал
Сонгинохайрхан Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
3 минут 9 секунд

Нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүрэг хогондоо дарагдаад уджээ. Тогтсон өдрөө айл бүр хашаанаасаа хогоо гарган тавьсан ч, цагтаа ирдэг байсан хогны машин байтугай ХОГОО АЧУУЛААРАЙ хэмээн зарладаг ачигч залуу алга.

Эхнээсээ айл өрхүүд хогны мөнгөө төлсөн байхад ирж авсангүй, гудамаараа хогондоо дарагдах нь хэмээн ундууцаж эхэлж. Энэ талаар иргэн С ”Цагтаа хогоо ачдаг байсан, ойрын хэдэн өдөр хогны машин ирсэнгүй. Айл бүрийн хашааны гаднах хог салхинд туугдан авто замаар хөглөрөх нь. Хэдэн дарга нар юу бодож суудаг юм бол, бүү мэд” гэв. Харин ахмад настан Т” Хүмүүс хогны машины жолооч нар ажлаа хаясан гэж яриад байх юм. Цалин цагаа нь бага юм уу даа. Хорооны хүмүүс сайн мэдэж байгаа байх” хэмээн хуучлав.

Харин 26 дугаар хорооны Засаг дарга иргэддээ “ Хог тээвэрлэх ажил маш хүнд байна. Гол шалтгаан нь, 2008 онд батлагдсан үнэ тарифаар нэг хашаанаас сард 2500 төгрөгөөр өнөөдрийг хүртэлх хугацаанд алдагдалд орон байж хогоо ачдаг байж. Гэвч өнөөдөр өдөр тутмын сэлбэг хэрэгслийн үнэ түлш, шатахууны үнэ, ажилчдын цалин гэх мэт урсгал зардлаа дийлэхгүй болжээ. Үүнээс үүдэн бага цалингаар ажиллах жолооч, ачигч олдохгүй боловсон хүчний дутагдалд орж, үйл ажиллагаа нь ч зогсоох хэмжээнд хүрсэн байна. Тиймээс хог ачилтад доголдол үүсч, тогтсон хуваарьт өдрөө хог ачиж чадахгүй байгааг ойлгоно уу” хэмээн учирлаж. Төрийн анхан шатны нэгжийн дарга учирлаж ойлгуулахаас өөр яахав. Харин бодлогын хэмжээнд зангидаж, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө ч гоёоор тусгасан Засаг даргын амлалт хаачив. Тэрээр үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Азийн хөгжлийн сан болон бусад төсөл арга хэмжээний тусламжтайгаар хог хаягдлын менежментийг сайжруулах ажлыг зохион байгуулна” хэмээжээ. Өөрөөр хэлбэл, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх, хог хаягдал үүсдэг болон үүсч болзошгүй газруудыг хяналтад авч камержуулах, иргэдийг бүлэг ажиллуулах гэх мэтээр хогны тухайд ихэд тухайлан үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө оруулж. Тэгэхдээ бүр, Швейцарын хөгжлийн агентлагын тусламжтайгаар шүү.

Гэвч өнөөдөр нийслэлийн дүүргүүдээс Сонгинохайрхан хогондоо дарагдаж, царай алдаж. Өнөөх шилдэг менежмент байтугай сураг нь ч дуулдсангүй, Н.Алтаншагай дарга аа

үргэлжлэл бий

Монгол-Оросын хамтарсан 162 дугаар сургууль ашиглалтад орлоо
Монгол-Оросын хамтарсан 162 дугаар сургууль ашиглалтад орлоо
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.