Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сан өдгөө 85 жилийнхээ ойтой золгож байна. Манай улсад 2004 оноос эхэлж үйл ажиллагаа явуулсан уг сангийн халамжийн үйлчилгээг Улаанбаатар хотын есөн дүүрэг, Төв аймгийн Зуунмод, Жаргалант, Батсүмбэр, Борнуур, Эрдэнэ зэрэг суманд үзүүлжээ. Энэ жил л гэхэд нийт 23204 хүүхэд Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн тусламжийг хүртээд байна. Хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдийг өрхийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэхээс гадна боловсролд түлхүү анхаарлаа хандуулдаг аж. Хүүхдийн боловсролтой болгосноор ирээдүйд амьдралдаа авч явах чавдартай, боловсон хүчин болж, ядуурлаас гарна гэж тус сангийнхан үздэг тухайгаа сэтгүүлчидтэй уулзах үедээ онцолсон юм. Энэхүү сан нь Киргизстан, Вьетнам, Камбодж, Филиппин зэрэг улсад үйл ажиллагаа явуулж байна. Тус сангийн төсөл хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл htt://www.tfcf.org.mn/ вэб хаягаар зочлоорой.