Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Таллины чоно“ төлөө өрсөлдөнө

Ангилал
Сонирхолтой дата Урлаг
Огноо
Унших
1 минут 16 секунд

Найруулагч Д.Баттөмөрийн "Трио" уран сайхны кино Эстоны алдартай "Хар шөнө" кино наадамд оролцохоор сонгогджээ. Эл кино наадам энэ оны арваннэгдүгээр сард Таллин хотод болох гэнэ. Уг наадам нь дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн 15 кино наадам бөгөөд хамгийн нэр хүндтэй төдийгүй хүнд төрөл болох CRITICS' PICKS талбарт дэлхийн томчуудтай Таллины чонын төлөө өрсөлдөх болсон байна.

“Трио” кинонд 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн тоглосон. СТА, жүжигчин Д.Баттөмөрийн найруулж, өөрөө мөн дүр бүтээсэн. Киноны гол утга санаа нь “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санааг агуулж, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалсан уран бүтээл билээ.

Энэ наадамд жилд бүр 80000 хүн оролцож, 70 гаруй орны 1200 киноны салбарынхан, сэтгүүлчид нэг дор цуглаж, хэдэн зуун дэлхийн шилдэг кино хоорондоо өрсөлддөг ажээ.

Солонгосын аялал жуулчлалын өдөрлөг болно
Солонгосын аялал жуулчлалын өдөрлөг болно
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.