Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Солонгосын аялал жуулчлалын өдөрлөг болно

Ангилал
Сонирхолтой дата
Огноо
Унших
1 минут 18 секунд

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022”-ийг есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022”-ийн үеэр Солонгосын соёл урлагийн төрөл бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулах юм. Тухайлбал, есдүгээр сарын 2-ны өдөр БНСУ-ын алдартай уран бүтээлчдийн тоглолт, урлаг соёлын дээжээс толиулуулж, “Little forest” киног үзүүлнэ. Есдүгээр сарын 3-ны өдөр зорин ирсэн хүн бүр оролцох боломжтой “OPEN MIC” болон “OX” асуулт, хариултын тэмцээн зохион байгуулна. Есдүгээр сарын 4-ний өдөр БНСУ-ын ЭСЯ-ны ахлах тогооч өөрийн гараар Солонгос үндэсний хоол (K-Food) хийж амталгаа явуулна. Өдөрлөгийн үеэр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллага, аж ахуйн нэгжүүд сурталчилгааны асрыг нээж, хөнгөлөлт урамшууллыг үзүүлэх юм байна.

Тэргүүний 163 дугаар цэцэрлэг эко орчныг эрхэмлэгч
Тэргүүний 163 дугаар цэцэрлэг эко орчныг эрхэмлэгч
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.