Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ногоон бүсэд сэрэмжтэй зорчихыг анхаарууллаа

Ангилал
Нийгэм Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
1 минут 10 секунд

Нийслэлийн хэмжээнд ногоон бүсэд зорчихдоо төөрсөн, бэртсэн, гэмтсэн дуудлага мэдээлэл өнгөрсөн онд зургаа, 2022 оны эхний найман сарын байдлаар дөрөв бүртгэгдсэн байна. Тухайлбал /2022.08.30/ Баянзүрх дүүргийн 20-р хороо Цагаан даваа гэх газарт самарт явж байсан иргэн 27 настай эрэгтэй шөнийн 00:00 цагийн үед модноос унаж, ухаангүй байдалтай байгаа гэх дуудлага наймдугаар сарын 30-ны 08:04 цагт ирсний дагуу Аврах ангийн ээлжийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна.

Жил бүр өдийд энэ төрлийн дуудлага мэдээлэл өсөх хандлагатай байдаг. Иймд иргэд ногоон бүсэд зорчихдоо тухайн газар орноо сайтар судлах, ганц нэгээрээ явахгүй байх, хад чулуунаас унаж бэртэж гэмтэх, төөрөхөөс сэргийлж аюулгүй байдлаа ханган, цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Эх хэлний өдөр эрдмийн баяртай давхцав
Эх хэлний өдөр эрдмийн баяртай давхцав
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.