Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Миний аав супер баатар

Ангилал
Төрийн үйлчилгээ Урлаг
Огноо
Унших
1 минут 12 секунд

УДЭТ-ын шинэ уран бүтээл Б.Мөнх-Амьдралын зохиол "Миний аав супер баатар" хүүхдийн жүжиг хүүхэд багачуулын хүртээл болоход бэлэн болжээ. Уг жүжигт шавьжны ертөнцийн бяцхан хотод амьдардаг шоргоолж хүү тэр хотын хамгаалагч агуу хүчит супер баатар болох хүсэл мөрөөдөлтэй тухай гарна. Эрдэм номдоо шамдвал эрэлхэг баатар болно гэсэн эцэг, эхийнхээ сургаалийг үл ойшоон амар хялбар аргаар аргаар шидэт хүчиг олохоор хорон санаат хөгшин аалзын гэрт найзуудын хамтаар хууртагдан очно. Гэрээсээ төөрсөн бяцхан шавьжнуудыг хайсаар супер баатар хөгшин аалзны оромжинд ирнэ. Бяцхан шавьжнуудыг ховдог аалзны оройн зоог болохоос урьтаж аварсан тэрхүү супер баатар нь шоргоолж хүүгийн цэцэрлэгч аав нь байсныг сүүлд ойлгожээ. Энэхүү сонирхолтой хүүхдийн жүжиг энэ сарын 10,11,17,18 нд тоглогдох юм байна шүү, багачуул аа.

Ногоон бүсэд сэрэмжтэй зорчихыг анхаарууллаа
Ногоон бүсэд сэрэмжтэй зорчихыг анхаарууллаа
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.