Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бүтээлч ахмадууд“ өдөрлөг боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

УСУГ-ын Ахмадын зөвлөлөөс "Бүтээлч ахмадууд өдөрлөг" зохион байгууллаа. 2016 оноос хойш зохион байгуулж буй уг өдөрлөгт тус байгууллагаас тэтгэвэрт гарсан ахмадууд өөрсдийн урласан дээл хувцас, хийсэн амттан, ааруул гэх мэт хүнсний бүтээгдэхүүн, бүтээлээрээ оролцдог байна. Тэтгэвэрт гарсан ч мэдсэн сурсанаа залуу үедээ өвлүүлэн үлдээх уламжлалтай уг өдөрлөгт 200 гаруй ахмад оролцлоо.

Өдөрлөгийн ач холбогдлыг тус газрын дарга Ц.Төрхүү "Энэхүү арга хэмжээ нь ахмад, дунд, залуу үе гэсэн гурван үеийн хэлхээ. Энэ өдөрлөгөөс бид ахмадуудаасаа их зүйлийг сурч, сургааль захиасыг нь ажил, амьдралдаа хэрэгжүүлж явах ёстой юм" гэв. Өдөрлөгийн үеэр ахмадууд өөрсдийн урласан дээл хувцсаа толилуулан загвар үзүлсэн бол сэтгэлээ шингээж хийсэн хүнсний бүтээгдэхүүнээрээ дайлж, худалддаг байна.

Гэртээ хүүхдээ асран суугаа 1000 ээжийг туслах багшийн курст хамруулж, орлоготой болгожээ
Гэртээ хүүхдээ асран суугаа 1000 ээжийг туслах багшийн курст хамруулж, орлоготой болгожээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.