Цементийн үнийн өсөлтийн талаар ШӨХТГ-т гомдол их иржээ. Зургаадугаар сарын 13-16-ны өдрийн хооронд 320-330 мянган төгрөг байсан цементийн үнэ 400-480 мянган төгрөг болж өссөн аж. Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас хяналт шалгалт хийхэд Монголын томоохон үндэсний үйлдвэрлэгч компаниуд цементийн үнэ нэмээгүй, аж ахуй нэгжүүд байсан гэнэ. Цемент худалдан борлуулж байсан 15 гэрээт аж ахуй эрхлэгчид зөрчлийн хэрэг нээн шалгаад 6 аж ахуй эрхлэгч худалдааны хууль бус арга хэрэглэж, үндэслэлгүй үнэ нэмсэн тул тус бүрд нь 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.