Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Бурхантын аманд сонгогдсон 1804 иргэнд нийслэлийн Засаг даргын 2021-12-20 А/990 захирамжаар, Өндөрхаан уулын байршилд сонгогдсон 330 иргэний байршлыг Бурхантын аманд шилжүүлэн байршуулж, нийслэлийн Засаг даргын 2022-3-30 А/456 дугаар захирамжаар өмчлүүлэхээр болсон. Иймд дээрх газар өмчилж авсан иргэд нийслэлийн Засаг даргын захирамжийн хуулбар, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтийг өөрт ойр байрлах нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдээс авах аж. Дашрамд: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж, Газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах ёстой юм.
Бурхантын аманд газар өмчилсөн иргэдийн гэрчилгээ гарав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.