Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын нэр хүндийг унагаах зориудын ажиллагаа

Ангилал
Гадаад ертөнц Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Сүүлийн үед Монгол Улсын нэр хүндэд халдсан худал мэдээлэл гарах болсныг Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг мэдээллээ. Тэрбээр" Япон улс манай улсад үзүүлэх дэмжлэг, зээлээ зогсоосон гэдэг ор үндэслэлгүй худал мэдээлэл. Гадаад улсын Засгийн газрын нэрийн өмнөөс худал мэдээлэл гаргаж байгаа нь хоёр улсын харилцаа, ард иргэдийн хооронд үл ойлголцол, үл итгэлцлийг үүсгэх хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж үзэж болно.

Мөн БНСУ руу зорчих транзит нислэгт виз авах шаардлагатай болжээ гэх мэдээлэл гарсан нь ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдье. Гуравдагч хөрштэй хэрэгжүүлж буй бодлогод сөргөөр нөлөөлүүлэхгүй байх, Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд хадгалах, өндөрт өргөхөд туслалцаа үзүүлэхийг олон нийтээс хүсч байна. Зориудаар тарааж буй худал мэдээллийг нэгтгэж, хууль хяналтын байгууллагад хандана.

Бурхантын аманд газар өмчилсөн иргэдийн гэрчилгээ гарав
Бурхантын аманд газар өмчилсөн иргэдийн гэрчилгээ гарав
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.