Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хакүхо Даваажаргал нэгдүгээр сард зодог тайлна

Ангилал
Энтертаймент
Огноо
Унших
1 минут 4 секунд

Ёкозүна асан Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол ирэх оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болох гэнэ. Энэ талаар их аварга өчигдөр/2022.09.05/ онлайн хэвлэлийн бага хурлаараа мэдэгджээ.

Монголд төрж, өссөн түүний хувьд өдгөө Мияагино дэвжээг удирдаж байгаа бөгөөд амьдралынхаа 20 жилийг сүмод зориулахдаа 45 түрүү хүртсэнийхээ эцэст өнгөрсөн жилийн есдүгээр сард зодог тайлсан билээ.

Тэрбээр хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Та бүхнийг ёкозүнагийн бүстэй сүүлийн удаа дэвжээнээ гарахыг минь харна гэж найдаж байна. Би одоо ч гэсэн барилдах чадах юм шиг биетэй дэвжээнээ гармаар байна” гэжээ.

Өдгөө 37 настай түүний хувьд зодог тайлсныхаа дараа Магаки гэх нэртэй болж, Чикүбаяамаг тэтгэвэрт гарсны дараа хүсэн хүлээсэн Мияагино дэвжээгээ удирдахаар болсон.

Монгол Улсын нэр хүндийг унагаах зориудын ажиллагаа
Монгол Улсын нэр хүндийг унагаах зориудын ажиллагаа
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.