Энэ сарын 10-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 9-нд зарим газраар, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Есдүгээр сарын 10, 11-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Улаанбаатарт их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.