Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэгш үү, сондгой юу

Ангилал
Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
1 минут 46 секунд

НИТХ-аар нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцогчдыг тэгш, сондгойгоор оруулах эсэхийг өнөөдөр шийднэ. Хоёр хуваагдан талцалд хүрээд буй эл асуудалд төлөөлөгчид ч эсрэг тэсрэг байр суурьтай байгаа.

Ямартай ч, Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй авто машины тоо 1,122,644. Тэдгээрээс 57 хувь буюу 642,315 нь нийслэлд бүртгэлтэй. Гэтэл оношилгоонд орж буй машины тоо 351,038 буюу бүртгэлтэй машины 55 хувь. Улсын хэмжээнд ч оношилгооны хувь 52-оос хэтрэхгүй байх жишээтэй. Түүнчлэн 2021 онд 625 мянган зөрчлийн дагуу цахимаар торгууль ногдуулсан бол энэ оны эхний найман сард 560 мянган зөрчил илрүүлж, торгууль ногдуулжээ. Торгууль төлөлт тун чамлам хэмжээнд байгааг мэргэжлийн байгууллагынхан сануулаад буй. Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.АдьяасүрэнДугаарын хязгаарлалт эхэлсэн бямба гарагт хамгийн олон буюу 283 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон бол бусад өдрүүдэд 237-273 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хөдөлгөөний эрчим 30 гаруй хувиар буурсан” хэмээжээ. Тэгэхээр хотын мэр энэхүү судалгааны үндсэн дээр тэгш, сондгойгоор оролцуулах журам мөрдүүлж, хэсэгтээ толгойн өвчин түгжрэлийг шийдэх гэж байгаа бол нөгөө хэсэг нь угаар нь бага багаар шийдье гэдэг санал гаргаад буй. Өнөөдрийн НИТХ-ын уур амьсгалаас энэ бүхэн тодорхой болох нь.

Улаанбаатарт 29 хэм дулаан
Улаанбаатарт 29 хэм дулаан
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.