"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр 2022 оны есдүгээр сарын 07-ны байдлаар махны жижиглэнгийн үнэ буураагүй байна. Махны үнэ ханш жил бүрийн өдийд тогтворждог ч хил гаалийн асуудал, мөн малын шүлхий өвчний тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор үнэ нь өссөөр буй юм. Хэдийгээр энэ жил нөөцийн мах хангалттай олон тонн гарч Засгийн газраас махны үнийг тогтвортой байлгахад анхаарна гэдгийг мэдэгдсэн ч зах, худалдааны төвүүдэд махны үнэ өссөн хэвээр байна. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 13500-15500 төгрөг, хонь болон ямааны мах 9100-10500 төгрөгийн ханштай байгаа аж. Энэ бол бөөний төвүүдийн махны үнийн статистик. Харин жижиглэнгийн худалдаа болон, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү байна.
Махны жижиглэнгийн үнэ буураагүй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.