МУБИС-ийн "Моноцүкүри төв"-д үйлдвэрлэсэн Физикийн хичээлийн лаборатори туршилтын багаж, хэрэглэгдэхүүнийг өнгөрсөн хавар нийслэл, орон нутгийн 20 ЕБС-д өгчээ. Тэгвэл өнөөдөр ерөнхий боловсролын 60 гаруй сургуульд физикийн сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж гардуулж өгөх юм байна. МУБИС-иас ЕБС-ийн Физикийн сургалтын чанарыг дээшлүүлэхэд анхаарч Япон улсын Засгийн газрын буцалтгүй санхүүжилтээр Японы "ALL NET" ТББ, МУБИС хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнд МУБИС-д байгуулагдсан тус төвд МБУС-ийн Физикийн тэнхимийн эрдэмтэн багш, судлаачид өнгөрсөн хугацаанд ийнхүү физикийн хичээлийн төрөл бүрийн олон нэр төрлийн багаж, хэрэглэгдэхүүнийг зохион бүтээж үйлдвэрлэж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд зохион бүтээж, үйлдвэрлэсэн олон нэр төрлийн 1000 шахам багаж хэрэгслэлээ нийслэл орон нутгийн 60 орчимд ЕБС-д өгч байгаа аж.