Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тохижилтын ажил эрчимжих нь. НИТХ-аар ҮСАХ-ийн 10.2 га газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болжээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Захиргаа хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Тус газрыг тохижуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шуурхай зохион байгуулна. Тохижилтыг хийхдээ бүх насны хүмүүст зориулан амралт, зугаалгын цогцолбор, соёл амралтын хүрээлэн, тоглоом, олон нийтийн соёл, спорт, урлагийн үйлчилгээ үзүүлэх, арга хэмжээ зохион байгуулах боломж бүрдэх юм. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд багтаан дуусгахыг НИТХ-аас үүрэг болгосон. Энэхүү бүтээн байгуулалтыг Рио тинто компанитай хамтран энэ намраас эхлэх бөгөөд ирэх хавар хүртэлх хугацаанд өрнүүлэхээр боллоо” гэв.