Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг II раундын 01.27 секундэд Америкийн тамирчинг цэвэр яллаа.
Тэрбээр анхны тулаанаа АНУ-ын “PFC” холбооны сүрэл жин(48-52кг)-гийн сонирхогчийн аваргын бүсний төлөө нутгийн тулаанч, 25 настай Амбер Терреллтэй хийж, алдарт хэвтээ мэхээрээ буулган авлаа. Ингэснээр М.Уранцэцэг мэргэжлийн холимог тулаанаар тулалдах эрхтэй боллоо.
Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг хэлэхдээ "Нэгдүгээр үе дээр дуусгая гэж бодсон ч хоёрдугаар үе рүү орлоо. Үүнээс цааш надад маш том амжилтууд байгаа. Бодсон зүйл их бий. Ялсандаа баяртай байна" гэжээ.