Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн гурван байршилд зам засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 онд зам засвар, арчлалтын хүрээнд хотын 14 байршил дахь гол болон туслах замыг засаж, шинэчлэхээр болсон. Тэдгээр авто замуудад сүүлийн 15-20 жилийн хугацаанд ээлжит болон их засвар хийгээгүй тул асфальт бетон хучилтад торон хагарал, нүхэн эвдрэл ихээр үүсэж, энэ нь зарим хэсгийн суурь бүтцэд нөлөөлж, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан тул энэ ондоо багтаан засвар, шинэчлэл хийхээр төлөвлөсөн юм.

Шинэчлэлийн хүрээнд тухайн авто замд цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийх, явган хүний замыг засан шинэчлэх зэрэг ажлыг хийж, гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар гурван байршилд шинэчлэлийн ажил бүрэн дуусаж, үлдсэн байршилд засвар, арчлалтын ажил үргэлжилж буй юм. Тухайлбал,

  • С.Чоймболын гудамж буюу 11-р сургуулийн хойд уулзвараас Бөмбөгөрийн уулзвар хүртэл
  • Баруун сэлбийн гудамж буюу Их дэлгүүрийн зүүн урд уулзвараас “Теди” төвийн зүүн хойд уулзвар хүртэл

  • Хилчний гудамж буюу Дотоод хэргийн их сургуулийн баруун урд уулзвараас “Харуул алтай” хотхоны баруун хойд зам хүртэл гэсэн гурван байршилд авто зам шинэчлэл, явган хүний зам засварын ажил бүрэн дуусаад байгаа юм.

Үлдсэн байршлууд дахь зам засвар, шинэчлэлийн ажил дараах үйл явцтай байна.

Хучилт, хэвтээ тэмдэглэл хийж дууссан, явган хүний зам засах ажил үргэлжилж буй байршлууд:

  • Хувьсгалчдын гудамж буюу Тасганы овооны уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэл
  • Ж.Батмөнхийн гудамж буюу Дашчойлин хийдийн урд талын замаас 11-р хорооллын уулзвар хүртэл

Фото сурвалжилга: “Талын салхи“-ийн тансаг унаанууд
Фото сурвалжилга: “Талын салхи“-ийн тансаг унаанууд
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.