Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж эхэлжээ. Одоогийн байдлаар ЭХЭМҮТ-ийн 15 төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчид 100 гаруй хүүхэд хамруулаад байгаа гэнэ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “ Өнөөдөр 100 гаруй хүүхдийг ЭХЭМҮТ-ийн мэдрэл, зүрх судас, бөөр, дотоод шүүрэл, хоол боловсруулах эрхтэн, амьсгалын эрхтэн судлал, удамзүй, үе мөч судлал, харшил, өсвөр үе, хэл засал, сэргээн засах, чих хамар хоолой, мэс засал зэрэг 15 төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрууллаа. Шаардлагатай хүүхдүүдэд түнхний болон зүрхний хэт авиа, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн хэт авиан шинжилгээ, рентген шинжилгээг хийлээ. Энэхүү үзлэг оношилгоо үргэлжлэх бөгөөд жил бүр тогтмол хийдэг байна" гэлээ.