Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны зарим гудамжны гэрэлтүүлгийг засварлажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны найм,есдүгээр хэсгийн 54,55,56,57,58 дугаар гудамжны гэрэлтүүлэг асахгүй байна гэсэн мэдээллийг тус хорооны иргэд бидэнд ирүүлсэн юм. Уг мэдээллийн мөрөөр бид хорооны Засаг дарга Б.Гантуяатай холбогдож тодрууллаа. Тэрбээр "Манай дүүрэгт Австрийн хөрөнгө оруулалтаар гудамжны гэрэлтүүлэг суурилуулах ажил хийгдэж байгаа. Манай хорооны найм, есдүгээр хэсгийн зарим гудамжуудын гэрэлтүүлэг ширүүн борооны улмаас гэмтсэн. Диод нь шатаад Хятад улсаас захиалж авчрах гэж бараг 20 гаруй хонолоо. Тус хэсгийн гэрэлтүүлэг чимэглэл хариуцсан "Цацрах хангай" компанийнхан асахгүй байсан гэрэлтүүлгүүдийг гурав хоногийн өмнө засаж хэвийн ажилладаг болгосон. Одоо харанхуй байсан гудамжуудын гэрэлтүүлэг асаж байгаа. Бид ч гэсэн хичээл сургууль эхэлсэн үед хүүхдүүдийг харанхуй гудамжуудаар айдастай явуулахгүйн тулд засварын ажлыг яаравчлуулсан" гэсэн хариу хэллээ.

Багш нар өөрсдийгөө 90 хувьтай гэж дүгнэсэн бол сурагчид нь 70 хувийн үнэлгээ өгчээ
Багш нар өөрсдийгөө 90 хувьтай гэж дүгнэсэн бол сурагчид нь 70 хувийн үнэлгээ өгчээ
 
Газар чөлөөлөлтийг эрчимжүүлнэ
Газар чөлөөлөлтийг эрчимжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.