НҮБ-ын Ерөнхий ассамблей энэ сарын 13-27-ны өдрүүдэд болно. Энэ хүрээнд "Хувьсаж буй боловсрол" дээд хэмжээний чуулга уулзалт 9 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд болно. Дээд хэмжээний чуулга уулзалтад Монголын багийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахлан оролцох юм. Энэ үеэр "Цахим шилжилт болон түншлэлээр дамжуулан суралцахуйг өөрчлөх нь" сэдэвт тусгай арга хэмжээг манай улс хариуцан зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээг UNESCO, UNICEF бидэнтэй хамтран зохион байгуулах юм.
"Хувьсаж буй боловсрол" дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр:
-Нүүдэлчдийн цахим шилжилт
-Цар тахлын үеийн сургууль буюу 5/9 зарчим
-Үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжилт
-Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулсан туршлага зэргээс хуваалцах юм.