Засгийн газрын хуралдаанаар яамгүй сайд нарын ажлын албыг баталжээ.
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга орон тооны 5 хүн, орон тооны бус 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана.
-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар орон тооны 6, орон тооны бус 32 хүний бүрэлдэхүүнтэй байна.
-Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ орон тооны 5, орон тооны бус 14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар болжээ.