Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар зүүн тийшээ хөгжиж, хурдны замтай болно

Ангилал
Сонгинохайрхан Нийгэм Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
1 минут 50 секунд

Улаанбаатар хотын захиргаа төвлөрлийг сааруулах үүднээс нийслэлээ Богдхан уулыг тойрч хөгжүүлнэ гэж төсөөлөл гаргажээ. Тухайлбал, Багануур дүүрэг, Дархан-Уул зүгт хоёр тийш сунаж хөгжиж, нийслэлийг тойрсон хурдны зам байгуулах гэнэ. Богдхан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж ойрын ирээдүйд дуусгах төдийгүй Хөшгийн хөндийд тээвэр логистикийн төв байгуулна. Ингэснээр хөдөө орон нутгаас ирж буй иргэд заавал Улаанбаатар хотын төв дундуур биш хотын захаас хүнс, бараагаа татах боломжийг гаргаж өгнө. Энэ бүх дэд бүтцийн хөрөнгийг төрөөс санхүүжүүлж, хуваарилан бүтээн байгуулалтыг шил дараатай хийнэ гэж төлөвлөжээ. Энэ талаар хотын мэр Сумъяабазар “ Улаанбаатар хотын хурдацтай хөгжлийн зорилттой хослуулан хамтран хэрэгжүүлэх нь бид бүхний нэн шинэ үүрэг хариуцлага юм. Үүний тулд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулах, орон нутаг руу чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөнийг дэмжих, орон нутаг дахь газар өмчлөлийг идэвхжүүлэх, худалдаа логистикийн төвүүдийг байгуулна “ гэжээ.

Нөгөөтэйгүүр, УИХ-аас 2021 онд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар нийслэл түүхэндээ анх удаа хөгжлийн бодлогоо бие даан тодорхойлох, стратеги төлөвлөгөөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, санхүүжүүлэх боломж бүрдсэн. Энэ хүрээнд Улаанбаатар хотын тойргийг тэлж, төвлөрлийг сааруулж, нэг төвт, шугаман хотоос олон төвт хотыг бий болгох боломжтой гэж үзжээ.

Улаанбаатарт 27 хэм дулаан
Улаанбаатарт 27 хэм дулаан
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.