Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун Хотын Стандарт, Хяналтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хотын стандартыг мөрдүүлэх, хяналт тавих, цаашид боловсруулагдах хотын стандартуудад ШӨХТГ-с санал өгч хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо. Эхний ээлжинд ШӨХТГ-с хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж буй Зар сурталчилгааны байгууламжууд болон албан байгууллагын хаягжилтын стандартыг мөрдүүлэх аяны хүрээнд хамтран хяналт шалгалт хийх, худалдаа, үйлчилгээний байгууллагуудад үйлчилгээний стандартыг мөрдүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээний стандартыг хангуулах, хотын стандарт, хяналтын газраас боловсруулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих зам, шатны стандартыг шинэчлэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар боллоо.
Албан байгууллагын хаягжилтын стандартыг мөрдүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.