Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөөгийн иргэдэд зориулсан эко сав үйлдвэрлэгч “Хайнаг толгой“ хоршооныхон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

"Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Тус үзэсгэлэнд Сонгинохайрхан дүүргийн үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Тус дүүрэгт үндэсний үйлдвэрлэгч "Талх чихэр" компани, "Тэсо" компани, "Сүү" хувьцаат компани, эрэгтэй хувцасны брэнд "Ээдий" компани, мөн хүүхдийн хувцасны үйлдвэр, "Газар шим" компани "Монкори чихэр" зэрэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэд энэхүү үзэсгэлэн худалдаанд дүүргээ төлөөлөн оролцож байна.

Бид үзэсгэлэнгийн үеэр Сонгинохайрхан дүүргийн өрхийн үйлдвэрлэгч "Хайнаг толгой" хоршооллын тэргүүн Г.Гэрэлцэцэгтэй уулзлаа. Тэрбээр ийн ярилаа. "Манай хоршоо нэг үеийг бодоход хөл дээрээ өндийж байна. Эхэн үедээ ч хийх хүсэл их ч хэтэвч нимгэн хүнд өрхийн үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг амаргүй л байлаа. Харин элдэв төсөл хөтөлбөрүүдийн ачаар хоршооны үйлдвэрлэл үйл ажиллагаа нэлээд жигдэрсэн. Сүүлийн үед татварын доороос өндийхөө байлаа. Аж ахуйн нэгжийн болон хүн амын орлогын албан татвар гээд 18 орчим төрлийн татвар төлдөг. Татварын хөнгөлөлт байдаг бол өндийх гээд л байна. Өнгөрсөн жил Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд төсөлд хамрагдаад мужааны цехтэй болсон. Мөн Азийн сангийн төслөөс бидний өмнөөс энэ үзэсгэлэнд орох төлбөрийг төлсөн. Хөдөө орон нутгийн иргэд модон сав их авдаг. Манайх интернэтээр мөн хүргэлтээр худалдаа хийж байгаа. Эргэлтийн хөрөнгө тааруутай. Үзэсгэлэн бүрт оролцож явдагийнхаа хүчинд бараа борлуулалт гайгүй байдаг. Арвайн гурилаа 8000 төгрөгөөр зарж байгаа. Бид гурван жилийн өмнөх үнээрээ л борлуулж байна. Сүүлийн үед суль, цулхирын гурилаа үйлдвэрлэж чадаагүй. Түүхий эдийн олдоц ховор байна" гэж ярилаа.

Манай улсад дүүргийн хэвлэлүүд нэлээн идэвхтэй ажилладаг
Манай улсад дүүргийн хэвлэлүүд нэлээн идэвхтэй ажилладаг
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.