Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Яндангаа хөөлье“ аян ирэх сарын 2 хүртэл үргэлжилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Галлагааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, УБЗАА, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, НМХГ, “Таван толгой түлш” ХХК, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Бохирдлыг бууруулах замаар эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах нь" төсөл болоод бусад холбогдох байгууллагуудаас хамтран 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн. Уг ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын А/1025 дугаар захирамж, БОАЖ-ын сайдын баталсан удирдамжийн дагуу "Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье" аяныг есдүгээр сарын 2-ноос аравдугаар сарын 2-ны өдрийн хугацаанд зарлаад байна. Энэхүү аянд идэвхтэй оролцож, яндангаа хөөлж өнтэй өвөлжихийг гэр хорооллынхонд уриалаад байгаа аж.

Автобусны U мoney картыг цэнэглэхэд иргэдээс шимтгэл авахыг хориглоно
Автобусны U мoney картыг цэнэглэхэд иргэдээс шимтгэл авахыг хориглоно
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.