Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Фэйсбүүк буюу Мета компанийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар "Мета" компанийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, цахим боловсролыг хөгжүүлэх чиглэлд хийж байгаа ажлын талаар ярилцсан байна. "Мета" компанийн хувьд НҮБ-тай хамтран 21 аймаг руу чиглэсэн цахим боловсролын түвшинг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд боловсролын ялгаатай байдлыг арилгахын тулд дижитал боловсролыг орон нутагт хөгжүүлнэ, цахим орчны аюулгүй байдал, бусдыг дээрэлхэх асуудалд анхаарч, хамтарч ажиллахыг хүслээ.