Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

11 улсын циркчид нэгдсэн тоглолт хийнэ

Ангилал
Энтертаймент
Огноо
Унших
1 минут 10 секунд

Bravo Circus олон улсын циркийн тоглолт Улаанбаатар хотод болох гэж байна. Тодруулбал, ирэх аравдугаар сарын 21-30-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд олон улсын циркчид цуглах нь. Тоглолтод дэлхийн циркийн урлагийн шилдэгийн шилдэг 11 улсын 86 жүжигчид болон сургуультай амьтад оролцох юм байна. Тоглолтод олон улсад үзэгчдийн дунд байр сууриа олсон нэртэй циркчид тоглоно. ОХУ, Армени, Вьетнам, Япон, Аргентин, Казахстан, Узбекистаны циркчид оролцох аж. Мөн сургуультай баавгайнууд, муурнууд, хөгжилтэй нохойнууд, аварга могойн үзүүлбэр үзүүлэх юм байна. бий. Дэлхийн үзэгчдэд өөрсдийн уран бүтээлээ таниулсан жүжигчид ирсэн учраас манай үзэгчдэд таалагдаж, хүүхэд багачуудыг баясгаж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, нэг үдшийг сайхан өнгөрүүлэх болно гэдэгт итгэлтэй байна гэж "Circus Mongolia" XXK-ийн захирал Ч.Хатанбаатар хэлж байв.

Ахмадууд спортоор өрсөлдөв
Ахмадууд спортоор өрсөлдөв
 
Жендэрийн тэгш байдлыг хангаж сонгуульд оролцохыг намуудад санууллаа
Жендэрийн тэгш байдлыг хангаж сонгуульд оролцохыг намуудад санууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.