Сонгинохайрхан дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах зорилгоор "Сонгинохайрхан гоёл-2022" өдөрлөг өнгөрсөн бямба гарагт нийслэлийн төв талбайд зохион байгууллаа. Тус өдөрлөгт үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид оролцож бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулсан юм. Энэ үеэр дүүргийн залуус урлагийн үзүүлбэр үзүүлж өдөрлөгт оролцсон хүмүүсийн мэлмийг баясгалаа. Үйлдвэрлэл эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, бидний орлогыг сайжруулах ийм арга хэмжээ зохион байгуулж буй дүүргийн удирдлагуудад талархаж байна. Сүүлийн үед бүтээгдэхүүний борлуулалт тийм ч сайн биш байгаа. Иргэдийн амьжиргаа доройтож буй нь худалдан авагчдын байдлаас харагддаг. Нөгөөтэйгүүр, түүхий эдийн үнэ нэмэгдэж буй нь үйлдвэрлэл эрхлэгчид бидэнд ихээхэн дарамт болж байна хэмээн ярьж байв.
“Сонгинохайрхан гоёл-2022” өдөрлөг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.