Хятад улсад жилд 1 сая ширхэг үйлдвэрлэх хүчин чадалтай " Haier" брэндийн аяга таваг угаагч ухаалаг машины үйлдвэр энэ сарын 25-нд албан ёсоор ашиглалтад оржээ. Уг аяга таваг угаагч ухаалаг машины үйлдвэр нь Чунцин хотын Жянбэй дүүргийн Ганчэн аж үйлдвэрийн паркад байрладаг бөгөөд нийт 42,000 ам метр талбай бүхий 5G, аж үйлдвэрийн интернэт болон бусад дэвшилтэт технологид тулгуурлан үйлдвэрлэлээ дижитал хэлбэрт шилжүүлж, ухаалагжуулан үйлдвэрлэдэг байна. Бүтээгдэхүүний чанарыг хангахын зэрэгцээ үйлдвэрлэлийн үр ашгийг сайжруулж, үйлдвэрлэлийн дараа жилийн үйлдвэрлэлийн өртөг нь 2 тэрбум юань байх төлөвтэй гэжээ.
эх сурвалж:Solongonews