Төрийн үйлчилгээний шат дарааллыг багасгах, үйлчилгээг цахимжуулах, орчин үеийн ухаалаг нэгдсэн системд шилжүүлэх “НЭГ ТАРХИ – НЭГДСЭН СИСТЕМ” төслийн хүрээнд “Дижитал Эдү Менежмент” ХХК-аас “E-School” буюу сургуулийн удирдлагуудад, “E-Teacher” буюу багш нарт, “E-Parent” буюу эцэг, эхчүүдэд зориулсан аппликэйшнүүдээс бүрдсэн системийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад үе шаттай нэвтрүүлэхээр болсон. Тэгвэл E-school системийг нэвтрүүлэх эхний ээлжийн 40 сургуульд нэвтрүүлж эхэлсэн байна. Тус систем нь эцэг, эх хүүхдийнхээ талаарх мэдээллийг гар утаснаасаа авах, боловсролын тэгш, хүртээмжтэй байдлыг бий болгоход чухал ач холбогдолтой аж.
Эцэг, эхчүүд аппликэйшнийг ашиглан хүүхдийнхээ сурлага, хүмүүжил болоод тухайн өдрийнх нь идсэн хоол, сургуулийн автобустай холбоотой мэдээлэл зэргийг нэг дороос авах боломжтой. Одоогоор ерөнхий боловсролын 51 сургуулийн 2500 гаруй багш, 20 мянга гаруй сурагч, эцэг, эхчүүд тус системийг ашигладаг байна.