Есдүгээр сарын 22-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарласнаас хойш манай улс руу нэвтрэх орос иргэдийн тоо нэмэгдээд байгаа билээ. Тухайлбал, есдүгээр сарын 23-26-ны хооронд Алтанбулаг боомтоор оросын 2745 иргэн Монголын хилээр нэвтэрсэн байна. Хилээр нэвтрэх орос иргэдийн тоо буурахгүй байгаа бөгөөд өдөрт нэвтрэх иргэдийн тоо хэвийн үеийнхээс 5-6 дахин нэмэгдсэн гэнэ.
Монгол Улс ОХУ-тай иргэд хооронд 30 хоног харилцсан визгүй зорчих хэлэлцээртэй тул ОХУ-аас ирж байгаа иргэдэд ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хилээр нэвтрүүлж буй аж. Харин өмнө визийн зөрчил гаргаж байсан орос иргэдийг оруулахгүй юм байна.