Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сургуулийн орчинд ажилладаг 65 дэлгүүрийг хаалаа

Ангилал
Нийгэм Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
1 минут 43 секунд

МХЕГ-аас сургуулийн орчинд худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийжээ. Шалгалтад хамрагдсан газрын 152 буюу 17 хувь нь түргэн үйлчилгээний цэг бөгөөд эдгээрийн 97 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байна.

Нийт шалгагдсан газруудын:

-330 буюу 36.5 хувь нь шошгын мэдээлэл шаардлага хангаагүй, буруу шошголсон, хэлний зөрчилтэй,

-233 буюу 26 хувь нь хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнс худалдаалсан,

-221 буюу 24.4 хувь нь жижиглэн савласан хүнсний бүтээгдэхүүний шошгод ХБАБХТХ-ийн 12.4-д заасан мэдээллээс гадна жижиглэн савласан он, сар, өдрийг бичээгүй,

-215 буюу 24 хувь нь хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан,

-121 буюу 13.4 хувь нь хадгалалтын горим, нөхцөл шаардлагыг мөрдөөгүй,

-74 буюу 8.2 хувь нь гарал үүсэл тодорхой бус, гарал үүсэлгүй,

-68 буюу 7.5 хувь нь баталгаажилтгүй, хориглосон сав баглаа боодол, нийлэг хальсан уут хэрэглэсэн зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна.

Шалгалтын явцад 1442 зөрчил илрүүлсэний 69.6 хувийг арилгуулж, улсын байцаагчийн 256 заалттай 58 албан шаардлагаар зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгч, 28 акт, 23 дүгнэлт, 29 албан даалгавар, 86 зөвлөмж үйлдэж, 65 газрын үйл ажиллагааг зогсоож, 34 газрын үйл ажиллагааг сэргээсэн байна.

Хөрөнгийн бирж нээлттэй хувьцаа гаргана
Хөрөнгийн бирж нээлттэй хувьцаа гаргана
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.