АН-ын Ардчилсан залуучуудын холбооноос ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг иргэдэд нэр хоч зүүн, ялгаварлаж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн нийтлэг зарчим болон Үндсэн хуулийг зөрчлөө. Иймээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ.Уг шаардлагад:
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ХНХ-ын сайд Д.Сарангэрэл нар ард түмнээс уучлалт гуйх
-Д.Сарангэрэлийг ХНХ-ын сайдаас огцруулах
-Засгийн газар хариуцлага хүлээж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг тусгажээ.