Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг огцрууллаа

Ангилал
Төрийн үйлчилгээ Улс төр
Огноо
Унших
2 минут 4 секунд

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийн ёс асуудалд хариуцлага тооцохоор болсоноо мэдэгдлээ.

Тэрээр "Д.Сарангэрэл сайдын болчимгүй үг үйлдэлтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс хүлцэл өчиж байна. Д.Сарансэрэл сайд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн. Үндсэн хуулийн хоёр заалтыг зөрчсөн гэж үзлээ.

Үндсэн хуулийн

-14 дүгээр зүйлд “Хүнийг үндэс, усгаа, хэл, арьсны өнгө, нас, шашин шүтлэг, нийгмийн гарал, албан тушаал, эрхэлсэн ажил, боловсрол, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үр болно” гэснийг

-19 дугаар зүйлд “Төр хүний эрх эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг тус тус зөрчсөн. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулах захирамжийг гаргасан. Мөн Д.Сарангэрэл өөрөө сайдаас чөлөөлөх өргөдлөө өгсөн" гэлээ.

Монгол Улсын Засгийн гишүүнийг огцруулах тухай: Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.1 дэх хэсэг, хоёр дахь заалтыг тус тус үндэслэн Даваажанцангийн Сарангэрэлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас огцруулсугай” гэжээ. Дараагийн сайд томилогдтол ХНХ-ын сайд, яамны үйл ажиллагааг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан давхар хариуцан ажиллах юм байна.

Хариуцлага ярьдаггүй Засгийн газрыг огцрохыг шаардлаа
Хариуцлага ярьдаггүй Засгийн газрыг огцрохыг шаардлаа
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.