Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Худалдаа, үйлчилгээний салбараас хамгийн их гомдол иржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

ШӨХТГ-ын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д нийт 195 иргэн хандсанаас 115 утсанд 190, чатботод 0, и-баримт аппликейшнд 3, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 2 гомдол мэдээлэл ирсэн бирсэн. Ингээд 152 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 2 иргэний гомдол чанаргүй байдлаар бүртгэгдэж, 13 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 18 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, хариуцсан албан тушаалтанд мэдэгдсэн, 0 иргэний гомдол өргөдлөөр шилжиж, 10 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн байна. Үүнээс 5 иргэний 1.374.000 төгрөгний мөнгөн хохирол барагдуулж, мөн 5 иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх, болон бусад байдлаар ирүүлсэн гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллалаа.

Гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 39, харилцаа холбоо 19, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 6, цахилгаан 1, шатахуун 8, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 10, банк, санхүү, даатгал 19, барилга 12, боловсрол 4, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 8, контор 27, НӨАТ 2, өрсөлдөөн 1, СӨХ 7, тасалбартай холбоотой 4, түрээсийн асуудлаар 0, бусад асуудлаар 28 иргэн хандсан байна.

Улаанбаатарт 21 хэм дулаан
Улаанбаатарт 21 хэм дулаан
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.