Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ипотекийн зээл зогсох уу

Ангилал
Нийгэм Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
1 минут 25 секунд

Монгол төгрөгийн ханш суларсантай холбоотойгоор Олон улсын валютын сан ипотекийн зээлээ зогсоох зөвлөж өгөөд буй. Ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи " Төгрөг ам.долларын эсрэг унасаар байна. Иймд Төвбанк бодлогын хүүг өсгөв. Энэ шийдвэр дангаараа төгрөгийг тогтоон барьж чадахгүй. Гадаад валютын нөөц ихээхэн буурсан тул нөхцөл байдал амаргүй байна. Ноцтой байдал үүсэж болзошгүй. Засгийн газар Төвбанкийг дэмжих хэрэгтэй. Яаж дэмжих вэ гэхээр төсвийн хөрөнгө оруулалтууд, төрийн өмчит компаниудын зардлыг их хэмжээгээр танах шаардлагатай. Бодлогын хүүг 12 хувьд хүргэснээр үр дүн нь шууд өнөөдөр гарахгүй. Хугацаа шаардлагатай. Гэхдээ бодлогын хүүг 12 хувьд хүргэснээр зээл олголт буурна." гэв.
Төсөвтэй адилтгах үйл ажиллагаа болох ипотекийн зээлийг цаашид Монголбанк хэрэгжүүлэх нь буруу. Энэ нь төгрөгийн ханшид сөрөг нөлөө үзүүлдэг. Барилга барихын тулд ихэнх нөөцөө гадагшлуулан, барилгын материалуудыг гаднаас авч байгаа гэдгээ санах хэрэгтэй хэмээлээ. Харин Засгийн газар эдийн засгийн хүнд байдалд ямар арга хэмжээ авах бол...

УИХ-ын гишүүн П.Анужин НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн П.Анужин НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.